Үнэн хэрэгтээ хий дэмий өнгөрүүлсэн өдөр хоног гэж байдаггүй юм шиг. Үүрд өөрийнхөө юунд дуртайг мэдэхгүй бол, үүрд энэ амьдралын хичнээн үнэ цэнэтэйг ухаарахгүй бол өтөл болсон хойноо хийж чадаагүй зөвхөн хийхийг хүсээд л өнгөрсөн тэр өдрүүдийнхээ төлөө харамсах биз.
Зарим нэг замыг бид зөвхөн туулж байж туулаад алдаж, алдаад унж байж л энэ замаар ахин явж болохгүй гэдгийг ухаарна. Гэхдээ энэ нь чиний амьдралын хэмнэл хурдад нөлөөлөхгүй. Учир нь амьдралын хэмнэл, төгсгөлийн зогсоол, үр дүн хамгийн чухал нь биш агаад зөвхөн аялалын замд учрах үй олон хүмүүн, сэтгэлийн хандлага, дурсамж мэдрэмж, эргэн тойрон зэргээс нягт хамаатай гэж ойлгодог.
Хичнээн тэр л замаар яваад алдсан ч хэний ч хараагүй тэр зүйлсийг харж, зөвхөн мөр зөрөөд л өнгөрч болох байсан тэр хүмүүнтэйгээ учирч, магад хэзээ ч мэдэрч чадахгүй байх байсан шувуудын жиргээ цэцэгсийн анхилам сайхныг үнэрлэнэ. Үнэн хэрэгтээ нэг ч замаар бид хий хоосон явсан байдаггүй. Нэг ч ажлыг дэмий хийсэн байдаггүй. Харахад үнэ цэнэ утга учиргүй мэт зүйлс л бидний өсөн дэвжихийн эхлэл нь байдаг.
Буруу замаа туулсны дараа л өөрт хэрэгтэй ирээдүйгээ олж нээдэг, буруу найзаа сонгосноор л жинхэнэ нөхөрлөлийн үнэ цэнийг ухаардаг, буруу хүндээ дуралснаар л жинхэнэ хайрын мөн чанарыг мэдэрдэг.